SStorxon
Storxon робот зөөврийн компьютер дээр онлайн дэлгүүр бүтээж байна

✦Create
your store

AI × E-commerce
course

Turn your ideas into reality.

Hello,✦
Storxonis
coming

Өөрийн онлайн дэлгүүрийг AI-тай хамт 0-ээс бүтээж сурах бүрэн сургалт удахгүй.

Эхний 30 хүнд −50% · урьдчилсан бүртгэл 11 сарын 15 хүртэл

Гараа даллаж буй Storxon робот
Ашиглах технологиNext.jsTailwindSupabaseQPayVercelCursor / Claude

Хэнд зориулсан

Компьютер, интернэт, долоо хоногт 5-6 цаг

Өмнөх мэдлэг шаардахгүй. Дараах хүмүүст хамгийн их үр дүн өгнө.

Ахлах ангийн сурагч

14+ нас

Утсаараа тоглохын оронд өөрийн бизнесийг бүтээж, их сургуульд орохоосоо өмнө бодит портфолиотой болно.

Их сургуулийн оюутан

Онолоос практик руу

Хичээлээр сурсан онолоо ажилладаг төсөл болгож, freelance ажил хийж эхэлнэ.

Онлайн зардаг бизнес эрхлэгч

Пэйжээс сайт руу

Facebook пэйжээс гарч, өөрийн дэлгүүртэй болж, платформд сар бүр шимтгэл төлөхөө болино.

Мэргэжлээ солихыг хүсэгч

Шинэ эхлэл

Хөгжүүлэгчийн замналаа сурах бичгийн жишээгээр биш, ажилладаг төслөөр эхэлнэ.

Сургалтын хөтөлбөр · 10 модуль · ~20 цаг

Бүрэн, практик, алхам алхмаар

Модуль бүр дэлгүүрийн нэг хэсгийг бүтээж дуусна. Эцэст нь таны домэйн дээр ажилладаг пүүзний дэлгүүр, бүрэн эх код үлдэнэ.

  1. 01

    Вэб хэрхэн ажилладаг, HTML/CSS

    Өөрийн анхны вэб хуудас

  2. 02

    JavaScript-ийн хэрэгтэй хэсэг

    Интерактив хуудас

  3. 03

    AI туслахтай код бичих

    Cursor/Claude-ыг зөв ашиглах

  4. 04

    Next.js ба Tailwind

    Дэлгүүрийн нүүр хуудас

  5. 05

    Бүтээгдэхүүний жагсаалт

    Шүүлттэй пүүзний каталог

  6. 06

    Supabase: өгөгдлийн сан, зураг

    Бодит өгөгдөл

  7. 07

    Сагс ба захиалга

    Захиалгын бүтэн урсгал

  8. 08

    QPay төлбөр

    Бодит мөнгө хүлээн авах

  9. 09

    Админ самбар

    Бараа, захиалга удирдах

  10. 10

    Deploy, домэйн, анхны харилцагч

    Интернэтэд гарсан дэлгүүр

Д. Бямбадолгор

Багш · Хөгжүүлэгч · Botxon

AI · Next.js · QPay

Багшийн тухай

Бодит туршлагатай, ойлгомжтой заана

Өдөр нь банкны зээлийн системийг хөгжүүлж, орой нь өөрийн AI бүтээгдэхүүн болох Botxon-ыг хөгжүүлдэг. Их сургуульд интернэт болон мобайл программчлал заадаг. Клиентэд e-commerce платформ бүтээж, өөрийн SaaS-ыг QPay-тэй холбож хэрэглэгчидтэй болгосон туршлагаа энэ сургалтад шингээсэн.

  • Сурах бичгийн жишээ биш, бодит бизнест ажиллаж буй код
  • Анхлан суралцагчдад заасан их сургуулийн туршлага
  • QPay интеграцийг алхам алхмаар заадаг цөөн сургалтын нэг

Төлбөрийн сонголт

Өөрт тохирох багцаа сонго

Эхний 30 хүнд 50% хямдрал. Нэг удаагийн төлбөрөөр насан туршийн хандалт.

Стандарт

145,000₮290,000₮
  • 10 модуль, ~20 цаг видео
  • Бүрэн эх код
  • Хаалттай групп
  • Насан туршийн хандалт, шинэчлэл үнэгүй
Сургалтад бүртгүүлэх
Хамгийн их сонгосон

Pro

345,000₮690,000₮
  • Стандарт багцын бүх зүйл
  • Долоо хоног бүр live Q&A
  • Дэлгүүрийн кодыг шалгаж өгөх
  • Сургалт төгссөний гэрчилгээ
Сургалтад бүртгүүлэх

Найзтайгаа: 3 хүн хамт бүртгүүлбэл нэмэлт 20% хямдрал.

Түгээмэл асуулт

Түгээмэл асуултууд

Програмчлалын мэдлэггүй ч сурч чадах уу?+

Тийм. Эхний хоёр модуль суурь ойлголтоос эхэлнэ. AI туслах ашиглах тул анхлан суралцагчид хурдан ахиц гаргадаг.

Хэдэн настайгаас эхэлж болох вэ?+

14-өөс дээш насныханд тохиромжтой. 18 хүрээгүй бол эцэг эх нь бүртгэл, төлбөрийг хийнэ.

Ямар компьютер хэрэгтэй вэ?+

Windows эсвэл Mac аль ч болно, 8GB RAM хангалттай. Ашиглах бүх хэрэгсэл үнэгүй.

Нэмэлт зардал гарах уу?+

Зөвхөн домэйн. Hosting болон өгөгдлийн сангийн үнэгүй багц хангалттай.

QPay мерчант данс шаардлагатай юу?+

Суралцах үедээ Storxon-ий нээлттэй эхийн QPay gateway-ээр туршилтын орчинд ажиллана. Бодит төлбөр авах алхмыг 8 дахь модульд заана.

Хичээл хэзээ эхлэх вэ?+

Урьдчилсан бүртгэл 11 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Эхний 2 модуль 11 сарын 22 нээгдэж, дараа нь долоо хоног бүр шинэ модуль гарна.

Дуусгасны дараа ажил олж чадах уу?+

Сургалт ажлын байр баталгаажуулахгүй. Харин 10 дахь модульд анхны харилцагчаа олох, үнэ тогтоох, гэрээ хийх аргыг заана.

Storxon робот

Асуулт байна уу?

Instagram-аар бичээрэй, бид хурдан хариулна.

Instagram-аар асуух

Урьдчилсан бүртгэл

Өөрийн онлайн дэлгүүрээ өнөөдрөөс бүтээж эхэл

Бүртгүүлэхэд QPay QR шууд гарна. Төлбөр хийгдмэгц хямдралтай үнэ тань баталгаажиж, видео хичээл рүү нэвтрэх холбоос имэйлээр очно.

Бүртгэл хаагдах
11 сарын 15
Эхний модуль
11 сарын 22

Төлбөр хийгдмэгц видео хичээл рүү нэвтрэх холбоос имэйлээр очно. Таны мэдээллийг зөвхөн бүртгэлд ашиглана.